http:// blog-name103.blog.net

2016-11-09

ЗУРГААН ТҮМЭН МОНГОЛЫН МАГТААЛ. Хангай ханд сууж Харь дайсанд чинь халх болсон Халуун аминд түшээ болсон Харахын харуул, ирэхийн үзүүр болсон Халх түмэн. Эрчимт начины жигүүр болсон Эргэх хасаг тэрэгийг хадгалсан Эрхий дэгэн их мэргэн Өвчүүндээ их зоригт Омогт төрсөн эзэний Уул мэт цагаан гэрийг хадгалсан Ордос түмэн. Хэрүгэн мөрөний гэдэсүн болсон Хэрэх орохын олз болсон Гэтэж ирэхийн идэш болсон Алтайн арван хоёр сүвийг сахисан Уулын овоо, талын хөшөө болсон Арван хоёр Түмэд. Эрчимт богдын ирүүл болсон Эрт өдөр хүчээ өгсөн Эсүгийн /айраг/ эх үр, тарагийн хөрөнгө болсон Тун их Еншөөбүү. Цавчих илдний ир болсон Цархи дуулганы дэл болсон Цахар түмэн. Хулан гөрөөсийг идэж Хулгар тарвагаар зулам хийж Хулгайч дээрэмийн даруул болсон Худагийн усыг гаргагч Урианхай түмэн. Зургаан түмэн Монголын магтаалыг олсоноо сонирхуулав. алдаатай, дутуу бол туслаарай. Тус магтаал нь 16-р зуунд Батмөнх Даян хааны үед зохиогджээ. Бүх Монголчууд эвтэй байцгаая. <<<<<<<=========>>>> энэ 6 түмний магтаал бат мөнх даян хааны

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2016-11-09 -

Бичсэн: Зочин
САйханннн
. Шууд холбоос
Бичлэг: 3 » Нийт: 3
Өмнөх | Дараагийн

Миний тухай

angi ner

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. ЮүКи
. Odonchimeg



:-)
 
xaax